Skip to main content

Групп

Систем дэх группуудыг дуудлага ба мэдэгдэл гэж 2 ангилна. Хэрэв танай байгууллага 2 болон түүнээс дээш дугаартай бол дугаар тус бүрийн дуудлагыг хүлээж авах операторуудыг хуваарилах боломжтой юм. Зөвхөн дугаар гэлтгүй хэрэглэгчдэдээ зориулан ажилчдаа маш олон аргаар групп болгож болно. Мэдэгдлийн групп нь хэсэг бүлэг ажилтанд мэдээллийг нэгэн зэрэг хүргэхэд ашиглагдана.

Жишээ нь: Дуудлагын групп, гомдлын групп, санал хүсэлтийн групп гэх мэтчилэн ажилчдыг чадвараар нь ангилан зохион байгуулалттай ажиллах

Шинээр групп үүсгэх

Нэрээ бичээд төрлөө сонгоод хадгалах товч дарснаар шинэ групп үүснэ.

Групп засах

Аль хэдийнээ үүсчихсэн группдээ гишүүн нэмэх бол тухайн группээ идэвхжүүлж байгаад “ажилтан нэмэх” товчин дээр дарна, харин хасах бол тухайн ажилтны урд талын дөрвөлжнийг чеклээд “ажилтан хасах” товчин дээр дарахад хангалттай.