Холболтын түүх
Холболтын түүх цэсийг ашиглан гаднаас хүлээн авсан болон гадагшаа хийсэн бүх дуудлагыг түүхийг шалгах ба хайлтын нөхцөлд дурын утгаа оруулж харахыг хүссэн холболтын жагсаалтаа ангилж харах боломжтой.
Холболтын түүхээс 4 дуудлагын үзүүлэлт харж болно. Үүнд:
1. Амжилттай дуудлага
Амжилттай дуудлагад системээр дамжуулан хийгдсэн амжилттай болсон бүх дуудлага орно.
- ХТ - Харилцагч тасалсан
- ОТ - Оператор тасалсан
Inbound холбогдоогүй дуудлага
Гаднаас залгасан амжилтгүй дуудлагууд буюу оператортой холбогдож чадаагүй дуудлагын түүх
Орж ирсэн холбогдож чадаагүй дуудлагаас юу харж болох вэ?
- Нийт дуудлага - Нийт холбогдож чадаагүй, амжилтгүй холбогдсон, өөрөө холбогдсон, амжилттай холбогдсон дуудлагууд
- Эргэн холбогдоогүй - Холбогдож чадаагүй дахиж залгах ёстой дуудлагууд
- Амжилтгүй холбогдсон - Эргэж холбогдоод амжилтгүй болсон дуудлагууд
- Өөрөө холбогдсон - Харилцагч өөрөө дахин холбогдож амжилттай болсон дуудлагууд
- Амжилттай холбогдсон - Холбогдож чадаагүй дуудлагууд руу эргэж холбогдоод амжилттай болсон дуудлагууд
Жагсаалтад:
- Оролдлогын тоо - харилцагч танай байгууллага руу хэдэн удаа залгасан оролдлогын тоо
- Ярианы бичлэг – харилцагч өөрөө холбогдсон болон оператор холбогдож амжилттай болсон дуудлагын ярианы бичлэг хадгалагдаж үлдэнэ.
Outbound холбогдоогүй дуудлага
Системээс гадагшаа залгаад амжилтгүй болсон дуудлагууд буюу оператор гадагшаа дуудлага хийсэн боловч харилцагчтай амжилттай холбогдож чадаагүй нийт дуудлагын түүх болон тэдгээрийн ерөнхий мэдээлэл.
Дотуур дугаар
Helpy системийг ашиглаж буй ажилтнуудын хооронд хийгдсэн дуудлагын түүх