Системд нэвтрэх эрх авах, нэвтэрч орох
Helpy системд нэвтрэх хэрэглэгч нь өөрийн гэсэн системийн нэвтрэх нэр, нууц үгтэй байх бөгөөд эрхийг админ хэрэглэгч тохируулсан байна.
- Ажилтан нь системийн админ эрхтэй хэрэглэгчид хандаж нэвтрэх эрх авах бөгөөд админ хэрэглэгч ажилтанд системийн эрх олгоход бүртгэлтэй мэйл хаягаар системд нэвтрэх нэр болон нууц үг очно.
- Ажилтан нь өөрийн цахим хаягт ирсэн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан системд нэвтрэнэ.
- Програмд дараах URL хаягаар хандаж нэвтрэнэ.
app.helpy.mn
Системд нэвтэрсний дараа харагдах байдал
Хэрэглэгч системийг ямар үүрэгтэй ашиглахаас хамааран админ хэрэглэгч нь тохирох эрхийг олгосон байна.
Хэрэглэгч нь системд нэвтэрч орсоны дараа олгогдсон эрхийн дагуу систем ашиглахад зориулагдсан холбогдох меню сонголтууд гарч ирнэ.
Дэлгэрэнгүй тайлбар
1. Дуудлагын тэмдэгт бүхий товч дээр дарснаар дуудлага удирдах цонхруу очих боломжтой. Мөн хэрэглэгч нь өөрийн системийн төлвөө сонгох үйлдлийг энэхүү хэсгээс удирдана. /Дуудлага авахад бэлэн байх, бэлэн биш байх, цайндаа орсон төлөвт шилжүүлэх зэргээр сонголт бүхий төлвүүдээс сонгох боломжтой/
2. Системд нэвтэрсэн хэрэглэгчийн нэр болон дотуур утасны дугаар харагдана. Settings бүхий товч дээр дарснаар дараах үйлдлүүдийг хийх боломжтой.
- “Хувийн хэрэг” цэс сонгосон бол Ажилтан таны дэлгэрэнгүй мэдээлэл дэлгэцэнд гарч ирнэ.
- “Гарах” цэс сонгосон бол системээс програмаас холболт салах болно.
3. Баруун дээд хэсэгт “Мэдэгдэл” хэсэг байрлах ба зөвхөн нэвтэрсэн ажилтанд хамаарах мэдэгдлүүд тоо тус бүрээр харагдана. Тухайн мэдэгдлийн төрөл дээр дарахад дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.