Skip to main content

Эргэн холбогдох

Эргэн холбогдох даалгавар үүсгэх

Helpy системээс харилцагч руу эргэн холбогдох даалгаврыг 2 аргаар үүсгэнэ ингэхдээ өөртөө, ахлах ажилтанд эсвэл бусад операторт гээд хүссэн хүн рүүгээ хуваарилж болно.

Арга 1

Хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа үйлчилгээ дуусгах цонх дээр гарч ирж буй “CallBack” нэртэй ногоон товч (улаанаар хүрээлсэн) дээр дарсж эргэн холбогдох даалгавар үүсгэх боломжтой.

callback arga 1

Callback товчыг сонгох үед доор зурагт үзүүлсний дагуу цонх гарч ирнэ. Тус тусын талбарууд дээр эргэн холбогдох хугацаа, эргэн холбогдох шалтгаан, эргэн холбогдох зэрэглэл, даалгавар хуваарилах ажилтан сонгоно. Эдгээр үйлдлүүдийг хийсний дараа зан төлөвийг үнэлэх үед даалгавар үүсч цонх автоматаар хаагдана.

callback arga 1

Арга 2

Дуудлага удирдах цонхруу орно. Дугаар цуглуулах товч (улаанаар хүрээлсэн) дээр дарж, эргэн холбогдох даалгавар үүсгэх гэж буй утасны дугаараа оруулж callback товч дээр дарна.

callback arga 2

callback arga 2

Эргэн холбогдолт үүсгэх арга 1 дээр үзүүлсэнтэй ижил байдлаар эргэн холбогдох даалгавар үүсгэх холбогдох талбаруудыг бөглөснөөр эргэн холбогдох даалгавар үүснэ.

callback arga 2

Эргэн холбогдох дуудлага шалгах арга

Оператор бүртгэсэн

Оператор бүртгэсэн хэсэгт өмнө тайлбарласан 2 аргаар ажилтнуудын үүсгэсэн эргэн холбогдох даалгавруудын жагсаалт байна.

- Бүртгэгдсэн харилцагч руу шууд эргэн холбогдох

- Эргэн холбогдох даалгаврыг хаах

Алдсан дуудлагатай ажиллах заавар

Хэрэглэгч гаднаас залгаад оператортай холбогдож чадаагүй тохиолдолд буюу дуудлага амжилтгүй болсон тохиолдолд тухайн дуудлага нь системийн алдсан дуудлагын жагсаалтад бүртгэгдэнэ. Жагсаалт эхлэх болон дуусах хугацааг сонгож шүүлт хийх боломжтой.

aldsan duudlaga shalgah

  • Эргэн холбогдоогүй – Эргэж холбогдоогүй байгаа алдсан дуудлагууд

  • Амжилтгүй холбогдсон – Алдсан дуудлагын жагсаалтын дагуу харилцагч руу залгасан боловч амжилттай холбогдож чадаагүй эсвэл оператор нь залгалт хийхгүйгээр шууд даалгаврыг хаасан

  • Өөрөө холбогдсон – Дуудлага амжилтгүй болоод алдсан дуудлагын жагсаалтад орсон бөгөөд оператор эргэж холбогдож амжаагүй байхад харилцагч дахин оролдоод оператортай амжилттай ярьсан тохиолдолд энэ mөлөвт орно.

  • Амжилттай холбогдсон– Харилцагч руу эргэж холбогдоод амжилттай болсон дуудлагууд

Voice дуудлагатай ажиллах заавар

Харилцагчийн дуудлагыг хүлээн авах нэгдсэн утас ачаалалтай үе болон ажлын бус цагаар иргэдийн дуудлагыг шуурхай хүлээн авах боломжгүй байгаа үед харилцагчид дуут шуудан буюу voice message үлдээх боломжтой байна. Харилцагчдын үлдээсэн войс смс нь ярианы бичлэгийн хамт жагсаалт болон системд автоматаар үүсэх бөгөөд дараах байдлаар харагдана.

voice callback

  • Нийт – Нийт войс дуудлагын жагсаалтыг харах

  • Ярианы бичлэг - Жагсаалт бүхий дуудлаганд харилцагчийн войс үлдээсэн ярианы бичлэг автоматаар шууд орж ирэх бөгөөд мөн утасны дугаар, войс үлдээсэн хугацаа, эргэн холбогдсон хугацаа, холбогдсон ажилтан, холбогдсон ярианы бичлэг зэрэг бүх холбогдох мэдээлэл харагдана.