Skip to main content

Ажилчдын жагсаалт

Ажилтны жагсаалт цонх руу ороход бүх ажилчид болон тэдний мэдээлэл гарч ирнэ. Хайлтын нөхцөл хэсэгт дурын утгаа сонгоод эсвэл бичиж оруулснаар зөвхөн тэр нөхцөлд таарсан ажилтнуудын жагсаалтыг харах боломжтой.

Жишээ нь бүх эмэгтэй ажилчдаа харъя гэвэл, “Хүйс” нөхцөлийг “эмэгтэй” болгож сонгоод хайх товчийг дарахад л хангалттай.

jishee

Бүтэцдээ хэрхэн ажилчдаа нэмж оруулах вэ?

Байгууллагын аль бүтцийн ажилтан бэ гэдгээ сонгож идэвхжүүлээд ерөнхий хувийн мэдээллүүдийг нь оруулаад, хэрвээ хамтрагч байгууллагын ажилтан бол “Хамтрагч байгууллагын ажилтан” боксыг чеклээд байгууллагаа сонгоно. Шаардлагатай бол зураг болон нэмэлт дугаар оруулах боломжтой ба дуусаад “Хадгалах” товчийг дарахад бүртгэл үүснэ. Ажилчний регистрийн дугаар эсвэл харилцагчийн дугаарын заавал оруулах ёстой. (харилцагчийн дугаарыг ногоон хүрээтэй товчин дээр дарж авна)

Ажилтанг бүртгэсэн бол дараах боломжууд бий болно.

Ямар нэгэн алдаатай мэдээлэл орсон бол тухайн ажилтны мөрийг идэвхжүүлж байгаад “Засварлах” товчин дээр дарж засна.

Ажилтан нууц үгээ мартсан тохиолдолд админ эрхтэй хэрэглэгч жагсаалт дээрээс нь шинэ нууц үг үүсгэж өгнө.

Ажилтанд нэвтрэх эрх олгоно.