Skip to main content

Гомдол бүртгэх

  • Дуудлага удирдах цонхонд бүртгэлийн хэсэг байрлана. Иргэний гаргаж буй гомдолтой холбоотой тохирох гомдлын төрлийг сонгоно. Гомдлын төрөлтэй холбоотой дэлгэц дээр гарч ирж буй холбогдох талбаруудыг бөглөөд хадгалах товч дарж гомдлыг холбогдох ажилтанд шилжүүлнэ.
  • Гомдол бүртгэхдээ салбарт гэсэн сонголтыг хийсэн тохиолдолд тухайн гомдлыг аль газарт илгээх талаар сонголт гарч ирнэ. Сонголтуудаас зөв газрыг сонгоход ахлах ажилтны сонгосон гомдол хүлээн авах хүн гарч ирнэ.
  • Хүнд гэсэн сонголтыг хийсэн тохиолдолд тухайн гомдлыг хүлээн авах хүнийг хайж олох хайлтын талбар гарч ирэх бөгөөд талбараас тухайн ажилтныг хайж гомдлыг илгээнэ.
  • Байгууллага гэсэн сонголтыг хийсэн тохиолдолд хамтрагч байгууллагуудаас сонголтоо хийхэд болно.

Гомдол гаргаж буй харилцагчийн утасны дугаар эсвэл мэйл хаягийг заавал бүртгэж авах шаардлагатай бөгөөд хайлт хэсгээс гомдол гаргаж буй иргэний утасны дугаараар хайлт хийхэд гомдол бүртгэлийн талбар дээр байх утасны дугаар хэсэг хайлт хийсэн дугаараар автоматаар бөглөгдөнө.