Эрхийн удирдлага
Эрхийн удирдлага цэс нь Helpy системд ажилтны албан тушаалаас хамааран системд ямар эрхтэй ажиллахыг админ эрхтэй хэрэглэгч шууд зохицуулах хэсэг юм. Үүнд ажилтан ямар ямар цэс харах ажилтан ямар роль-той ажиллах зэрэг багтах бөгөөд ажилтан системрүүгээ нэвтэрч ороход олгогдсон эрхийн дагуу системийн меню гарч ирнэ.
Эхний эгнээнд байгаа бүх роль-уудаас дурын нэг дээр дарахад тухайн рольтой ажилтан систем дээр ямар ямар үйлдэл хийх боломжтой болон харах үндсэн цэс байна.
Аль нэг роль-н цэс болон эрхэнд өөрчлөлт засвар оруулах бол тухайн роль-г идэвхжүүлж “Засах” товчийг дарж сонголтоо хийгээд хадгална.
Роль устгах бол мөн адил идэвхжүүлээд “Устгах” товчийг дарна.
Шинээр роль үүсгэх
Шинээр роль үүсгэх бол “Нэмэх” товчийг дарж доор харагдаж буй цонхыг нээнэ.
Хамгийн дээд хэсэгт байрлах хэсэгт роль-н нэрийг бичээд цэс болон, эрхийн тэр багануудаас рольдоо тохирсныг чеклээд “Нэмэх” товч дээр дарахад роль үүснэ.