Skip to main content

Дуудлага удирдах цонх

Helpy системийг ашиглаж буй байгууллагууд өөрсдийн утасаа холбуулах ба тухайн дугаарлуу залгахад “Дуудлагын систем” – ийн автомат хариулагч IVR ажиллаж, үйлчилгээний цэс сонгох автомат хариулагч ажиллана. Дуудлагын төвд холбогдсон харилцагч мэдээллийн ажилантай холбогдох сонголтыг хийсэн бол систем идэвхтэй төлөвт байгаа сул операторт дуудлагыг хуваарилана. Идэвхтэй төлөвтэй буюу сул оператор дуудлага удирдах цонх дээр орж ирсэн дуудлагыг хүлээн авахад доорх зааврыг ашиглана.

Duudlaga udirdah tsonh

Тайлбар

Системд нэвтэрсний дараа дэлгэцийн зүүн дээд талд байрлах дуудлагыг илэрхийлэх тэмдэгт дээр дарснаар гарч ирэх цонхыг дуудлага удирдах цонх гэж нэрлэнэ. Систем дээр дуудлага орж ирэхэд энэхүү цонх автоматаар pop-up хийж нээгдэх бөгөөд мөн гадагшаа дуудлага хийх, дуудлагатай холбоотой бусад үйл ажиллагаануудыг энэхүү цонхыг ашиглан удирдана.

Дуудлага хүлээж авах

Системд гаднаас дуудлага орж ирэхэд дараах байдлаар харагдана. Дуудлага орж ирэх үед дуудлага удирдах цонх автоматаар нээгдэнэ.

Duudlaga huleen avah

  • Ногоон товчин дээр дарж дуудлагыг авна.

haih tovch

1. Энэ тэмдэгт нь оператор дуудлага хүлээж авах эсвэл өөрөө дуудлага хийх эсэхийг илэрхийлдэг.

ужэ Сум дотогшоо заасан тохиолдолд гаднаас дуудлага хүлээн авна.

ужэ Сум гадагшаа заасан тохиолдолд гадагшаа дуудлага хийнэ.

about

2. Хэрэв ярьж буй харилцагч системд бүртгэлтэй бол “Ерөнхий мэдээлэл” хэсэгт тухайн харилцагчийн ерөнхий хувийн мэдээллүүд харагдана. “Дэлгэрэнгүй” (улаанаар хүрээлсэн) товчин дээр дарвал албан тушаалтай нь холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.

3. Харилцагчийн таг хэсгийг харилцагчдаа сонирхлоор нь бүлэглэн хуваахад хэрэглэх ба дахиад холбогдох үед өмнө нь хийсэн тагууд гарч ирнэ.

4. Энэ хэсэгт тухайн хүний ярьж буй өнгө аясаар тодорхойлсон зан төлөвийн үнэлгээнүүд харагдана.

Дуудлагыг хүлээлгийн төлөвт оруулах, чихэвчнээс чанга яригчид шилжүүлэх

5. Харилцагчтай ярих хугацаанд хүлээлгэх шаардлага гарсан үед микрофоны зурагтай товч дээр дарж түр хүлээлгийн горим (Hold)-д шилжүүлнэ. Дээрх товчийг дарсаны дараа харилцагч урьдчилан тохируулж өгсөн бичлэгийг сонсоод оператор буцаж ярих хүртэл түр хүлээнэ.

Duudlaga huleelgiin tuluvt oruulah

6. Дуудлага ирэхээс өмнө болон ярьж байх хугацаандаа чихэвчгээс чанга яригчид шилжүүлэх боломжтой. Дуудлага ирээгүй байхад энэхүү үйлдлийг хийснээр дуудлага ирж буй дохио speaker дээр дугарах бөгөөд оператор суудлаасаа босож явсан эсвэл чихэвчээ зүүгээгү үед дуудлагаа алдахгүй байх боломжтой.

Дуудлагыг шилжүүлэх /transfer/

Duudlaga shiljuuleh

7. Харилцагчтай утсаар ярьж байх үед дуудлагыг өөр операторт шилжүүлэх шаардлагатай гарвал дуудлага шилжүүлэх товчийг ашиглана.

  • Дуудлага шилжүүлэх товч дарсан бол операторуудын жагсаалт харагдана. Жагсаалтаас шилжүүлэх операторыг сонгож хүснэгтийн “Үйлдэл” багана дахь хараар хүрээлсэн товч дээр дарна.
  • Шилжүүлэх гэж буй оператортай холбогдож шилжүүлгийн тухай мэдэгдсэний дараа улаанаар хүрээлсэн товчин дээр дарснаар харилцагчийн дуудлага анх холбогдсон оператораас шууд шилжинэ.

Duudlaga shiljuuleh form

Ярьсан болон үйлчилсэн хугацааны ялгаа

Yrisan bolon uilchilsnii sanaa

Дуудлага хүлээн аваад ярьж эхлэх үед ярьсан болон үйлчилсэн хугацаа нэгэн зэрэг явж эхэлдэг. Харилцагч эсвэл оператор таслах үед ярьсан хугацаа зогсож, үйлчилсэн хугацаа үргэлжилсээр байна. Дуудлагын бүртгэл хийсний дараа буюу үйлчилж дууссан товч дарсны дараа үйлчилсэн хугацаа зогсож дараагийн дуудлага орж ирэхэд бэлэн болно.

Ярьсан болон үйлчилсэн хугацааны доор байрлах "Түүх" хэсэгт харилцагчтай өмнө нь хэзээ, хэдэн удаа холбогдож байсан тухай мэдээлэл харагдана.

Дуудлага таслах

Харилцагчтай ярьж эхлэхэд дуудлага таслах улаан товч идэвхжиж харагдана. Дуудлагыг аль нэг талаас таслах үед улаан товч идэвхгүй болж дор харагдах шар өнгийн товч идэвхжиж харагдана.

Duudlaga taslah

Шар товчийг дарж дуудлагатай холбоотой бүртгэлийг хийсний дараа иргэний зан төлөвийг үнэлж үйлчилгээг дуусна.

Duudlaga taslah