Чат
Чат сувгийн ажиллагаа
Helpy системийн албан ёсны фэйсбүүк хуудасны чат болон веб хуудасны онлайн чат холбогдсон. Харилцагчид тухайн чат сувгуудаар холбогдсон тохиолдолд Helpy системд бичсэн чат автоматаар орж ирэх тохиргоотой.
Helpy системийн Чат цэсэнд хандахад дараах дэлгэц харагдана.
Чат сувагт ажиллах ажилтныг ахлах ажилтан урьдчилан тохируулсан байх бөгөөд чат сувагт хандахад дараах мэдээлэл гарч ирнэ. Үүнд:
- Бүх суваг - Онлайн сувгуудаар ялгаж харах болон бүх сувгаар харах
- Шинэ чат - Тухайн онлайн сувагт шинээр чат орж ирэх үед жагсаалтанд иргэний чат автоматаар нэмэгдэж гарч ирнэ.
- Чатын мэдээлэл - Тухайн чат бичиж буй иргэний нэр, ямар хаягаас хэдэн цагт бичиж байгаа бүх мэдээлэл харагдана.
- СМС хүсэлт - Мөн онлайн сувгуудаас гадна СМС дугаараар орж ирж буй хүсэлт смс-үүд энэхүү дэлгэцэнд гарч ирнэ.
Чаталж буй дэлгэцийн зураг
Чат дуусгахаас өмнө хийгдэх үйлдлүүд
Иргэнийг бүртгэх - Оператор харилцагчтэй харилцаж буй чатыг дуусгахаас тухайн иргэний хувийн мэдээллийг бүртгэж, систем дээр хадгалах боломжтой.
Гомдол бүртгэх – Чат бичиж харилцагч гомдол, санал хүсэлт өгсөн тохиолдолд чат цонхноос гомдол бүртгэх товч дээр дарж шууд гомдол бүртгэх боломжтой байна. Гомдол бүртгэх алхам дуудлагаас гомдол бүртгэж буй алхамтай ижил байна.
Чат бүртгэх – Тухайн харилцагч ямар мэдээлэл асууснаас хамааран чатыг товч ангиллаар хадгалах боломжтой.
Зан төлөв бүртгэх – Чат бичиж буй харилцагчийн зан төлвийг оператор үнэлж, "finish" товчыг дарснаар тухайн чат хаагдаж жагсаалтаас авто алга болно.
Түүх хадгалах - Тухайн хэрэглэгчийг чат дээрээс харилцагч бүртгэх товч дарж шууд бүртгэлжүүлсэн тохиолдолд өөрийн бүртгэлтэй утас эсвэл тухайн сошиал хаягаасаа холбогдоход харилцагчийг таньж өмнөх түүх мэдээлэл болон бүртгэгдсэн хувийн мэдээллийг харуулна.